УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 64.2 хувийн саналаар хүлээж авлаа
2019/10/05

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа. Тодруулбал, УИХ-ын чуулган хуралдаж, Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Санал хураалтад 53 гишүүн оролцсоноос 64.2 хувийн саналаар хоригийг хүлээж авсан юм.

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг өчигдөр хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн бол Төрийн байгуулалтын байнгын хороо хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Харин Хууль зүйн байнгын хороо дэмжээд байсан юм. Энэ дагуу чуулганаар хоригийг дэмжих эсэхийг хэлэлцэж хүлээн авахад санал нэгджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404