Гэмт хэрэгт холбогдсон гэх 69 дипломатчийн зургааг нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн
2019/10/04

УИХ-ын гишүүн, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан гэмт хэрэгт холбогдож эрэн сурвалжлагдаж, хууль бус наймаанд нэр холбогдсон монгол дипломатуудын талаарх мэдээллийг есдүгээр сарын 30-ны өдөр хийсэн. Эдгээр 69 хүнээс зургааг нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тухайлбал, хил дамнасан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр Х.Даваадоржийг Бельги Улс дахь Монголын Элчин сайдын яам болон Европын холбоо, НАТО болон Бенилюкс орнуудын элчин сайдын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлсөн. Мөн А.Батсайханыг Бүгд найрамдах ардчилсан Лаос улс дахь Элчин сайдын яамны зөвлөхийн албан тушаал, Д.Мөнх-Эрдэнийг БНХАУ-ын Хөх хот дахь ерөнхий консулын албан тушаал, Б.Баттүшиг БНТУ-ын Истанбул хотод суух ерөнхий консулын газрын дэд консулын албан тушаалаас чөлөөлсөн.

Мөн С.Эрдэнэбаярыг БНТУ-ын Истанбул хотод суух ерөнхий консулын газрын жолоочийн албан тушаалаас, С.Эрдэнийг Хонконгт суугаа ерөнхий консулын албан тушаалаас чөлөөлөөд байна. Дээрх 69 хүний дунд одоо ч ГХЯ, ЗГХЭГ-т ажиллаж байгаа хүмүүсийн мэдээлэл бий. Эрэн сурвалжлагдаж байгаа 69 хүний талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас тодруулахад “Польшийн цагдаагийн байгууллагаас манай улсын 69 дипломатч, улс төрч, төрийн албан хаагчийг эрэн сурвалжилж байгаа асуудал өнгөрсөн зургадугаар сард яригдсан. Энэ асуудал дээр өнгөрсөн зургадугаар сард сайд Д.Цогтбаатар тайлбар өгч байсан.Одоо гэсэн энэ тайлбартайгаа байр суурь нэг байгаа” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404