ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томиллоо
2019/10/04

лсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2019.10.04) үдээс өмнөх хуралдаан 50.7 хувийн ирцтэй эхэлж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд Д.Ганзоригийг томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д тус тус заасны дагуу бригадын генерал Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр танилцуулж буйг хэллээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг нь:

 

  • 1980-1990 онд Зөвлөлтийн 8 дугаар дунд сургууль,
  • 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль,
  • 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль,
  • 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерийн дамжаа,
  • 2007-2008 онд АНУ-ын Команд-штабын коллеж,
  • 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн, магистр зэрэгтэй, явган цэргийн офицер, цэргийн чиглэлээр Америкийн Нэгдсэн Улсад мэргэжил дээшлүүлсэн, ам бүл 4, одоо эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байна.

Д.Ганзориг нь 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд Үндэсний Аюулгүй байдлын Ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний Жанжин штабт газрын даргаар ажиллаж байгаад өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдлоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404