Орхон аймгийн ИТХ-ын дарга П.ПҮРЭВЛХАГВА багш, сурган хүмүүжүүлэгчдэд хүргэлээ
2019/10/04
         МЭНДЧИЛГЭЭ
 
Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ.
 
          Орхон аймгийнхаа үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан яваа эрдэмтэн, багш нар Та бүхэндээ багш нарын баярын мэндийг хүргэж, эрдэм номын их үйлсэд тань амжилт хүсэн мэндчилье.  
         Та бүхэн энэ хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтуудаа амжилттай биелүүлэн, хүүхэд багачууд, өсвөр залуу үеийнхэнд чанартай боловсрол олгох талаар шинэ шинэ амжилт гаргана гэдэгт итгэж байна. Багш Таны соён гэгээрүүлэхүйн их үйлсэд тань амжилт хүсэж, Таны амьдрал эрүүл энх байж, эрдэм билгийн гэгээн гэрлээ түгээж явахыг өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 
 
Эрхэм баян-Эрдэм ном дэлгэртүгэй!
 
 
ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404