Нээлттэй ажлын байранд урьж байна
2019/10/04

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны ‘’Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай’’ 62-р тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн А/433-А/820 дугаар хамтарсан Тушаал, Захирамжаар ‘’Агаарын чанар сайжруулах бүсэд мөрдөгдөх журам’’ батлагдсан.

Иймд Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас 2,5,8,9,10,11,12,13,14,15,17,19,21,22,23,24,27,28 дугаар хороодод Сайжруулсан түлшний Дундын агуулах болон Борлуулалтын цэгт ажиллах ачигч, савлагчийн нээлттэй ажлын байранд та бүхнийг урьж байна. Сонирхсон иргэд та бүхэн дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн 51-267020 болон 99997221 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэх боломжтой.

Нэг шуудай сайжруулсан түлш АЧИЖ, БУУЛГАХ хөлс-80 төгрөг

 

Нэг шуудай сайжруулсан түлш САВЛАХ хөлс-300 төгрөг

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404