ХӨСҮТ-д томуугийн вакцин ирээгүй байна
2019/10/03

Томуугийн вирус эргэлтэд орохоос өмнө буюу есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр вакцин хийлгэвэл дархлал тогтоно. Засгийн газрын санхүүжилтээр энэ жил 159.2 мянган хүн тун вакцин захиалсан. Томуугийн вакциныг эхлээд зорилтот бүлэг буюу бага насны хүүхэд, өндөр настнууд, хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, эмч эмнэлгийн ажилтнуудыг нэг тэргүүнд дархлаажуулна гэж ХӨСҮТ дэх Томуугийн үндэсний нэгжийн дарга, Анагаах ухааны доктор А.Бурмаа мэдээлсэн.

Мэдээж сайн дурын дархлаажуулалт хийлгэх хүсэлтэй ямар ч насныхан төлбөрөө төлөөд вакцин хийлгэх боломжтой юм.

Сайн дураараа вакцин хийлгэхэд ямар төлбөртэй талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Амбасэлмаагаас тодруулахад, Томуугийн вакцин энэ сарын сүүлч, ирэх сарын эхээр ирнэ гэв.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн эмнэлгүүд томуугийн вакцин хийж байгаа бөгөөд нэг хүн тун вакцины төлбөр дунджаар 45 мянган төгрөгийн үнэтэй байна.

Халдвартай хүн ханиаж, найтаах үед томуу, томуу төст өвчний вирүс агаар-дуслын замаар дамжин халдварлаж өвчин үүсгэдэг. Тиймээс уг өвчнөөс урьдчилан сэргийлж, өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх энэхүү зөвлөмжийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүргэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404