Иран улс цөмийн гэрээний үүрэг амлалтуудаасаа няцна
2019/10/03

Иран улс 2015 онд байгуулсан цөмийн гэрээнд тусгасан эдийн засгийн үр ашгийг хүртэж чадахгүй байгаатай холбоотойгоор уг гэрээний үүрэг амлалтуудаасаа үргэлжлүүлэн няцна гэж тус улсын шашны дээд удирдагч Аятолла Али Хаменеи мэдэгджээ.

А.Хаменеи Лалын хувьсгалт гвардын командлагчидтай лхагва гарагт уулзах үеэрээ энэ талаар хэлжээ. АНУ Иран улсын эсрэг хориг арга хэмжээ авсны хариуд Иран энэ оны эхэн үеэс эхлэн цөмийн гэрээний үүрэг амлалтуудаасаа няцаж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч А.Хаменеи яриа хэлэлцээ хийх боломж байгаа гэдгийг мөн онцолжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404