МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл Д.Загдсүрэнг чөлөөлжээ
2019/10/03

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг ажлаас нь чөлөөлжээ. Д.Загдсүрэн  эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

Уг хүсэлтийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцээд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулахаар шийдвэрлэжээ. Мөн МҮОХ-ны Ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбоотой ээлжит бус гишүүдийн хурал зарлан хуралдуулах асуудлыг ойрын үед Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр болов.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Д.Загдсүрэн нь допингийн асуудалд орооцолдсон бөгөөд тамирчиддаа хүчээр допинг шахдаг гэх хэл аманд ороод буй. Энэ асуудал нь Гүйцэтгэх зөвлөлийн өмнөх хуралдаанаар ч яригдаж байсан аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404