МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй
2019/10/03

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа.  Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн тэрээр

"УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг 6 сар гаруй хэлэлцээд Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол гаргаад байгаа. Ерөнхийлөгч үүнд хориг тавьсан. МАН-ын бүлэг хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Социологийн судалгаагаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн байсан. Бид Ард нийтийн санал асуулга явуулна гэж үзсэн" гэлээ.  

Ард нийтийн санал асуулга явуулах хэзээ явуулах талаар сэтгүүлчийн асуултад,

"Ард нийтийн санал асуулгыг явуулахгүйгээр гуравдугаар хэлэлцүүлгээр батлах хувилбар байсан. Гэхдээ бид ард нийтээсээ асууна. Ард нийтийн санал асуулгын хугацааг УИХ тогтооно. Ард нийтийн санал асуулгыг дангаар явуулж болно. Мөн УИХ-ын ээлжит сонгуультай хамтатган явуулна" гэв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404