Өдөөн хатгах ажиллагаагаа зогсоохыг уриалжээ
2019/10/03

Вашингтон, Пёньяны цөмийн хэлэлцээ үргэлжлэх гэж буй энэ үед өдөөн хатгасан ажиллагаагаа зогсоохыг АНУ-ын Төрийн департамент БНАСАУ-д хандан уриалжээ.

 

Мөн цөмийн болон пуужингийн туршилтуудаа зогсоох талаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг мөрдөж, цөмийн зэвсгээс ангижрах чиглэлд хүчин чармайлт гаргахыг Пёньянд уриалсан байна.

 

Энэ долоо хоногийн бямба гарагт цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар АНУ-ын төлөөлөгчидтэй ажлын түвшний хэлэлцээ хийнэ гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яам мягмар гарагт мэдэгдсэн юм. Төрийн департамент уг мэдээллийг үнэн болохыг баталжээ.

 

БНАСАУ лхагва гарагийн өглөө пуужин харвах туршилт явуулсан талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн бөгөөд Пёньян уг туршилтын үеэр шумбагч онгоцноос пуужин харвасан гэж “KCNA” агентлаг албан ёсоор мэдээлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404