Гавьяат хуульч Б.Сарантуяаг шалгаж байна
2019/10/03

Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрх нь түдгэлзээд байгаа 17 шүүгчийн нэг нь гавьяат хуульчийг хүүгийнх нь хамт шалгуулахаар АТГ-т хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн зөвлөх, гавьяат хуульч Б.Сарантуяа болон түүний хүү нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг шалгуулах хүсэлт гаргасны дагуу АТГ-аас шалгаж эхэлсэн байна.

Энэ талаар АТГ-аас тодруулахад, "Шалгаж байгаа нь үнэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

АТГ-аас эрх нь түтгэлзсэн 17 шүүгчийг  Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404