Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний 10 дугаар сарын хуваарь төлөвлөгөөтэй танилцана уу.
2019/10/02

АЗ ЖАРГАЛТАЙ БОЛОХ ГЭЖ АЖИЛЛАСААР АЗ ЖАРГАЛУУДАА УМАРТААГҮЙ БИЗ...

 

Ийм бичигтэй, Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ гэсэн хаягтай автобустай та таарч байсан уу?
2019 оны 9-р сарын 16-ны өдрөөс эхлэн энэ автобус Нийслэлийн хаа нэгтээ зогсож тэнд амьдрах, түүгээр явах хүмүүст, хүүхдүүдэд ГЭР БҮЛИЙН БОЛОН ХҮҮХЭД ХҮМҮҮЖИЛ, ХАМГААЛЛЫН мэдээлэл сургалтыг хийж яваа аж.
Тэдэнтэй сэтгүүлч би нэгэн өдрийнх нь хуваарьт газруудаар аялж сурвалжлагаа хийхээр болсон юм. Сураглаж лавласаар БЗДүүргийн 19-р хороо Цагаан Давааны эцсийн буудал дээр зогсож байхад нь очлоо. Тэд гэр хороолол дунд зэрэгцэн орших сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд болонаав ээжүүдэд Хүүхэд хамгааллын тухай зурагт хуудас, мэдээлэл тарааж, бяцхан сургалтыг хийсэн юм. Хүүхэд Хамгааллын Явуулын Үйлчилгээг зохион байгуулж яваа Хөөрхөн Зүрх ТББ-ын хөтөлбөрийн ажилтан Ц.Даваасүрэнтэй “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээнийх нь тухай ярилцсан юм. Тэрээр “Манайх өртөөчилсөн байдлаар гэр хороолол, байгууллага, гэр бүлүүдэд хүрч ажиллаж байна. Хотын захын төрийн үйлчилгээ хүрч очихгүй байгаа газрууд, айл өрх, иргэдэд энэ мэдээллийг авах хэрэгцээ шаардлага үнэхээр их байгаа нь анзаарагдаж байна. Хүүхэд хамгааллын Явуулын үйлчилгээ маань дөрвөн зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.
1. Олон нийтийг мэдлэгжүүлэх
2. Үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдийг ажлын байранд нь чадавхижуулах
3. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, холбон зуучлах
4. Эрсдэлт орчинг илрүүлэх
Биднийг очиход хүмүүс уулзаж, ярилцаж, мэдээлэл авангаа ийм автобус олноор явж өдөр бүр хэрэгтэй мэдээллээ түгээж болохгүй юу? Манай хороон дээр ирээрэй, Хүүхдийн минь сургууль, цэцэрлэгт ирж мэдээлэл сургалтаа өгч болох уу? гэх мэтчилэн хандаж байгаа. Энэ хүсэлтүүдийг бид бүртгэж аваад 10-р сарынхаа төлөвлөгөөт хуваариа гаргасан” гэж байлаа.
Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, Хөөрхөн Зүрх ТББ-ын хамтран зохион байгуулж буй “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ”гэсэн автобустай тааралдвал та заавал ороод гараарай.

Сурвалжилсан сэтгүүлч Б.Баясгалан

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404