Өмнөд туйлаас"D28" нэртэй аварга том хэмжээтэй мөсөн уул тасарчээ
2019/10/02

 Өмнөд туйлын "Amery" мөсөн давхаргаас 1636 хавтгай дөрвөлжин километр хэмжээтэй, 315 тэрбум тонн жинтэй аварга мөсөн уул тасарчээ.

Шотландын Скай арлаас арай бага хэмжээтэй мөсөн уулыг "D28" хэмээн нэрлэжээ. Далайн тээвэрт аюул учруулж болзошгүй тул мөсөн уулын хөдөлгөөнийг ажиглах шаардлага үүсэж байгаа аж. Эрдэмтэд туйлаас мөсөн уул тасрах үйл явцыг эртнээс ажиглаж байжээ.

“Энэхүү үйл явцыг хүүхдийн шүд унахтай харьцуулж болох юм” гэж АНУ-ын Калифорни муж улсын “Scripps” далайн зураг авах судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Хелен Фрикер “BBC” сувагт мэдээлжээ. Мөн тэрбээр уг үйл явц нь уур амьсгалын өөрчлөлттэй ямар ч холбоогүй болохыг цохон тэмдэглэжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404