Ц.Сандуй: 60 тэрбумын схемийг “маш сайн төлөвлөгөө”
2019/10/01

НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй: Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар сонгуулийн үеэр 60 тэрбумын схемийг  “маш сайн төлөвлөгөө” хэмээн сайшааж байсан хэмээн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан.

 Үүнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тайлбар хийлээ. Тэрбээр “Энэ хэрэг шүүх рүү очих үед Ц.Сандуй мэдэгдэл хийсэн нь надад сонирхолтой санагдаж байгаа. Өмнө нь ярьж болох зөндөө хугацаа байсан ч огт байр суурь илэрхийлээгүй байж шүүх хурлын өмнө ярьсан нь хардлага төрүүлсэн. Нэг үгээр хэлбэл энэ хэрэг замхрах шат руугаа явж байгаа юм биш биз гэж бодогдсон. Үүнийг дахиад нягталж харах ёстой байх.

 Эцэстээ М.Энхболд гэх хүн огт байгаагүй болж хувирсан. Тэгээд 60 тэрбумыг зохион байгуулсан хүн нь Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх бас байсан гэж ярьсан. Эндээс улс төрийн ямар нэг тохироо явагдаж байна уу гэсэн хардлага төрснөө нуугаад яахав” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404