“Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэрэг дахин сунгагдсан байна
2019/10/01

“Жаст” компанийн захирал Ш.Батхүүд холбогдох “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Стандарт” банкинд барьцаалж, 109 сая ам.доллар зээлж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэг мартагдаж орхих вий гэдэг болгоомжлол юм. Чухам энэ үйлдэлтэй нь холбогдуулж, Ш.Батхүүд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2013 оны наймдугаар сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Үүнээс хойш бүтэн таван жил хоёр сар өнгөрснөөр зарим хуульчид ”Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууслаа” гэж ярьж бичих болсон.

Үнэндээ энэ хугацаанд юу болсон бэ гэхээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх анхан шатны шүүх хуралдааны үеэр “Нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай” гэж үзээд буцаасан байдаг. Үүний дараа Давж заалдах шатны шүүх ч уг хэргийг хэлэлцээд “Мөрдөн байцаалтад буцаасан нь зөв” гэсэн шийдвэрийг гаргаснаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг баталгаажуулсан. Эцэст нь, үүнийг зөвшөөрөөгүй хариуцагч тал Улсын Дээд шүүхэд хандсан байна. “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэрэг одоогоор Улсын Дээд шүүхэд байгаа бөгөөд хурлын тов хараахан гараагүй байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд шинээр илэрсэн нөхцөл байдал гэдгээр Ш.Батхүүгийн нэр дээр байсан 98 тэрбум төгрөгийн үнэлэмжтэй, 185 ширхэг эд хөрөнгийг нийтэд ил болгож зарласан болохоор хугацаа дахин сунгагдсан гэсэн үг ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404