Орхон аймгийн Тэргүүлэгчдийн XII хуралдаан хуралдлаа
2019/10/01
  Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XII хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар “Өрхийн тариалалтыг дэмжих” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдлын тухай, Газрын харилцааны талаар 2019 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрөл олгох тухай, Нэршил өөрчлөх тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн саналын тухай, Сүм, хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгах тухай, бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар холбогдох мэргэжилтэнүүдийн хамт дээрхи асуудлуудыг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XII хуралдаанд танилцуулсан ба Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлсэн юм.  Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан хөтөлбөрийн явц байдал, зарим асуудлын хэрэгжилт, зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XII хуралдаанаас үүрэг болголоо.   
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404