“Эрүүл Хүүхэд, Эрүүл гэр бүл” өдөрлөг энэ Ням гаригт болно
2019/09/26

“Эрүүл Хүүхэд, Эрүүл гэр бүл” өдөрлөг 2019-09-29 буюу энэ Ням гаригийн 13:00 цагт Сансарын E-Mart салбарын 5 давхарт.

 Хүүхдүүдийн маань цэцэрлэг сургууль хэдийнээ жигдэрч улирал солигдож хүйтний ам наашилж байгаатай холбоотойгоор бүх эцэг, эхчүүд хүүхдээ ханиад томуугүй, хичээлдээ сайн, өвдөхгүй байлгах гэсэн чин хүсэлтэй байдаг.

 Өдөрлөгт ирснээр та:

-Хүүхдийн амны эрүүл ахуй, шүдээ хэрхэн зөв угаах техник, шүдний цоорол болон өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, байнгын шүдний буруу ургалт гажиг заслын тухай

-Дархлаажуулалт буюу вакцин бидэнд ямар хэрэгтэй талаар

-Улирлын томуунаас хэрхэн сэргийлэх, хүүхдийн өвчлөлөөс сэргийлэх тухай

-Хүүхдийн эрүүл зөв хооллолтын талаар

-Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг хэрхэн дасгалжуулах тухай уригдсан өөр өөр мэргэжлээр чадавхажсан мэргэжилтнүүдээс маань үнэтэй хэрэгтэй мэдээллүүдийг аваарай.

Уранхолбоо маань үйл ажиллагаагаа удирдаж хөтлөн авч явах болно.

 Ирсэн зочид дундаасаа азтан шалгаруулж СОР Клиник гэр бүл хүүхдийн эмнэлгээр бүтэн жил үнэ төлбөргүй үзлэг хийлгэх эрх, мөн Q Education Group ийн дэргэдэх Q Institude-ээс EQ-ийн улирлын хөтөлбөрт сурах эрх нэг хүүхдэд, мөн Sunday School-д сурах эрх мөн нэг хүүхдэд

-Q Kiddyz- EQ чадвар хөгжүүлэх багц ном тус бүр 15 азтай ээж хүүхдүүддээ бэлэглэнэ. Түүнчлэн шүд угаах техник заалгасан хүүхдүүд дунд уралдаан зарлаж онц сайн шүдээ угаасан хүүхдүүдийг шагнаж урамшуулан “Шилдэг шүд угаагч” медалиар шагнана. Медаль авсан хүүхдүүд маань анги хамт олондоо шүд угаалтын зөв арга барилыг цааш нь заах сургагч хүүхэд болно.

 Үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг

88599098 – Ц.Гэрэлтуяа /Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга/

99266074 – Д.Мягмарсүрэн /Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404