Мэндчилгээ
2019/09/09
Эрхэм хүндэт хүүхэд багачууд, залуучууд, эцэг эхчүүд та бүхэндээ сурлага хөдөлмөр, амжилт бүтээлийн дээдийг хүсье. Хүүхэд хамгаалал, хүүхэд, залуучуудын хөгжил, оролцоо, гэр бүлийн хөгжил, тогтвортой байдлын төлөө нэр хүндтэй, хариуцлагатай үүрэг хүлээн ажиллаж буй хамт олныхоо өмнөөс мэндчилж буйг хүлээн авна уу. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн конвенцод нэгдэж, 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, 1999 онд Гэр бүлийн тухай хуулиудыг баталснаар хүүхэд гэр бүлийн асуудлаарх эрх зүйн үндэс тавигдсан билээ. Сүүлийн жилүүдэд дээрх хууль тогтоомжууд шинэчлэн батлагдаж дэлхийн жишигт нийцсэн эрх зүйн орчин бүрдэн хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлаарх төрийн бүтэц тогтолцоо улам бэхжин өргөжиж буйг 2015 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, 2017 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2018 онд батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиудаас бэлхнээ харагддаг. Манай хамт олон дээрх хууль тогтоомжуудын хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд хангуулах чиглэлээр олон талт хамтын үйл ажиллагааг төр, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд цаашид хүүхэд, залуучуудын хөгжих, оролцох, хамгаалагд ах эрхийг хангах, гэр бүл бүрийн амар амгалан, аз жаргалтай амьдралын төлөөх хууль тогтоомжоор хүлээсэн чиг үргээ бүрэн биелүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Бидний ажил үйлчилгээ хүүхэд, залуучууд, гэр бүл бүрд үр дүнтэй хүрэхэд эрхэм хүндэт эцэг эх, иргэн, байгууллага таны оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа туйлаас чухлыг онцлохын ялдамд биднийг зорин ирсэн хэн бүхэнд бидний үүд хаалга үргэлж нээлттэй байхыг илэрхийлж байна.
Айл бүрийн хойморт аз жаргал, амжилт бүтээл цогцолж, хүүхэд бүхэн инээмсэглэж байх болтугай.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404