Жак Ширак таалал төгсчээ
2019/10/01

12 жил төр барьсан Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак 86 насандаа таалал төгсчээ. Төв-барууны үзэлт, Хятад болоод бусад хөгжиж буй орнуудтай тогтоосон Францын харилцааг шинэ түвшинд гаргахад ихээхэн хувь нэмэр оруулсан, нэгдсэн Европын үзэл санааг дэмжигч байсан тэрбээр тус улсын 22 дахь төрийн тэргүүнээр 1995 онд тохоон томилогдсон юм. Жак Ширак Ерөнхийлөгч болохоосоо өмнө Парис хотын захирагч, Ерөнхий сайдын албыг мөн хашиж байв.
Тэрбээр Хятад оронд ихэд элэгтэй, хятад яруу найргийг бишрэн таашаагч байсны хувьд Ерөнхийлөгч байх хугацаандаа ч, төрийн албанаас холдсоныхоо дараа ч тус улсад олонтаа хөл тавьж байжээ. Хоёр орны улс төр шинжээч, дипломат төлөөлөгч, түүхч судлаачдын үздэгээр Хятад, Францын харилцаа чухам Жак Ширакийн үед урьд байгаагүйгээр өргөжин тэлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404