Хулсны баавгайн долоон бамбаруушийг танилцууллаа
2019/10/01
Чэндүгийн хулсны баавгай үржүүлэг судалгааны газар 2019 онд төрсөн хулсны баавгайн долоон бамбаруушийг танилцуулах үйл ажиллагааг өнгөрсөн долоон хоногт зохион байгуулсан байна. Энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа учраас арга хэмжээний үеэр бамбаруушуудаар 70-ын тоо бүтээсэн аж. 70 жилийн ойтой давхцаж долоон бамбарууш төрсөн нь бэлгэшээлтэй хэмээн холбогдох албаныхан мэдэгджээ. Одоогийн байдлаар энэ онд төрсөн бамбаруушнууд бүгд эрүүл, саруул өсөж торниж байгаа гэнэ. Тэр дундаа хамгийн бага жинтэй төрсөн “Чэнлан”-ы биеийн үзүүлэлт хэвийн, жин нь 5040 гр хүрчээ.

 Статистик мэдээллээр Чэндүгийн хулсны баавгай үржүүлэг судалгааны газар нь 2018 онд 7.5  сая зочин хүлээж авсан байна. Харин энэ жил есөн сая хүн хүлээж авахаар төлөвлөжээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404