ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БАЙГАА 7000-9000 ХҮҮХДИЙГ ТӨРӨӨС ДААТГАНА
2019/09/21

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Өнөр бүл”, “Эрдэм” асрамж халамжийн хүүхдүүдтэй уулзаж,   “Хүүхэд хамгааллын даатгал”-ын батламж гардууллаа.

 Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Номин даатгал” ХХК-тай хамтран “Хүүхэд хамгааллын даатгал”-ын бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр бий болгож, эхний ээлжинд эрсдэлт нөхцөлд амьдарч буй 7000-9000 хүүхдийг төрөөс хамруулах юм.

Улс хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэргийн хохирогч болох, бага насы хүүхдийн эрх  зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль эрхзүйн орчноо сайжруулж байгаа хэдий ч бага насны хүүхдүүд эрсдэлт нөхцөлд орох тохиолдол гарсаар байгаа юм.

 

“Хүүхэд хамгааллын даатгал”-ын үйлчилгээнд хамрагдсанаар гэнэтийн ослын болон   үл хайхрах, хүчирхийлэлд өртсөн зэрэг эрсдлүүд тохиолдсон үед нөхөн сэргээх үйлчилгээний зардлыг даатгалын байгууллага нөхөн төлөх боломж нээгдэж байна.

 Энэ үеэр Номин даатгалын менежер М.Солонго “ Номин даатгал компани нийгмийн хариуцлагын хүрээнд 0-18 насны хүүхдэд зориулан олон төрлийн эрсдлээс нэг дор хамгаалах Хүүхдийн даатгалыг зах зээлд нэвтрүүлж эхлээд байна. Энэ бүтээгдэхүүнээрээ бид хүүхдэд учирч болох бүх л гэнэтийн эрсдлүүдийн улмаас үүссэн хохирлыг нөхөн олгох үүрэг хүлээж байгаа юм.Бидний ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө нийгмийн бүхий л хэсэгт анхаарч, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүд, сургуулиуд хүүхдийн төлөө дорвитой алхам хийж байгаад баяртай байна. Хүүхэд бүхэн айх аюулгүй ирээдүйгээ итгэлтэйгээр харж, сурах хөгжих зам нь гэрэл гэгээтэй байгаасай гэдэг бол бидний чин сэтгэлийн хүсэл билээ. Номин даатгал компанийн хамь олны зүгээс Монголынхоо бүх хүүхдүүдэд эх үрсийн баярын мэнд хүргэе”

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404