Хакүхо М.Даваажаргал бүх Японы аварга боллоо
2019/10/01

Бүх Японы аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээн өнгөрсөн есдүгээр сарын 30-нд Токио хотын Кокүгикан ордонд болж, дээд зиндаанд их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлжээ. Тэрбээр тус тэмцээнд 12 жилийн дараа хоёр дахь удаагаа түрүүлж байгаа юм байна.

 

Их аварга хагас шигшээд өнгөрсөн намрын тэмцээний аварга сэкивакэ Митакэүмиг, шигшээ барилдаанд Хокүтофүжиг ялсан байна. Баруун гарын хуруу хугарсны улмаас Намрын тэмцээнийг дуусгаж чадаагүй ч энэ удаад тав дараалан ялж түрүүллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404