Орхон аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо хуралдлаа
2019/09/30
  Өнөөдөр аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо хуралдлаа. Тус хурлаар Санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх 2015-2018 онд баримтлах бодлогын явц байдлын тухай, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, орон нутгийн 2019 оны төсвийн хэрэгжилтийн явц байдлын тухай, аймгийн 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц байдлын тухай, аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.  Хуралд аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны дарга Б.Отгонбат, хорооны гишүүн аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Батбилэг, төлөөлөгч М.Түмэнжаргал, М.Байгалмаа, И.Баасанжав нар оролцлоо. 
 
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404