"Токио-2020" олимпын наадмын тамирчдын зардалд 20 тэрбум төгрөг тусгасан байна
2019/09/30

Mонгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэдхэн хоногийн өмнө Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан билээ.

Уг төсөлд тусгаснаар боловсролын салбарт нэг удаагийн шинж чанартай хэрэгжүүлэх арга хэмжээнд 29.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнд:

Япон улсын нийслэл Токио хотноо ирэх онд болох "Токио-2020" олимпын наадамд оролцох үндэсний шигшээ баг, тамирчдын зардалд зориулж 20 тэрбум төгрөг тусгасан байна.

Улаанбаатар хотноо ирэх онд болох Хүүхдийн спортын наадмыг зохион байгуулахад 9.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Кино урлагийг дэмжих зорилгоор энэ удаа 10 тэрбум төгрөгт төсөвт суулгахаар төлөвлөсөн байна.

Кино урлагийг дэмжих сангийн мөнгөөр үндэсний кино контент бүтээх, кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг сайжруулах, олон улсын кино наададм, үзэсгэлэнд монгол киног оролцуулах зорилготой бөгөөд эргэн төлөгдөх нөхцөлтэй байх аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404