“Зүрх чам руу” өнөөдөр эгшиглэнэ
2019/09/30
МУГЖ Жавхлан Батэрдэнэ Баясгалан зэрэг үеийн сайхан уран бүтээлчидтэй үг зүг нийлэн нийтийн дууны урлагт нэгэн тод төлөөлөл болж чадсан МУСТА Дуучин Отгойн Баянмөнхийн “Зүрх чам руу” тоглолт энэ сарын 30 нд Монгол бөхийн өргөөнд 19 н цагаас тоглогдох гэж байна.

 Энэ тоглолт түүний арав дахь тоглолт.Их урлагт зүтгэсэн хорин жил гээд…Эрхэм дуучны олон баярыг илтгэх тул дуучин Давхарбаяртай хамтран дуунд дуртай Монгол түмнээ нэгэн үдэш цэнгүүлэх болсон нь ч нэн их учиртай гэлцэнэ.

Нээрээ л гайхалтай биш гэж үү.Гар гартаа барьсан омоглон дарсаа өргөцгөөе гал шиг ассан насандаа эмээлийн ганзага шиг дэрвэцгээе.Анд нөхдийн дуу эгшиглэж мэнд амрын ерөөл тэгшрэх нь. Хэр сайн дуучин болохыг нь хэн хүнгүй мэдэх хойно Зүрх чам руу тоглолтыг Зүрх даран хүлээх л үлдлээ.”Зүрх чам руу”  энэ л үдэш  эгшиглэнэ.

 

Зүрх чамруу тоглолтын реклам

Үзүүштэй сайхан тоглолт болох шинжтэй шүү

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404