УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хаана
2019/09/30

Наадмын дараагаас эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулганы хугацааг  энэ сарын 30-ны өдөр болгон  сунгасан билээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, ард нийтийн санал асуулгад бэлтгэх нь ээлжит бус чуулганы гол зорилго байсан юм.

Маргааш буюу /2019.10.01/ УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлнэ.  Тиймээс өнөөдөр  ээлжит бус чуулганыг хаана гэсэн үг.  Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдах товтой байгаа. Бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж гарсан шийдвэрээ УИХ-ын Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсний   дараа ээлжит бус чуулганыг хаах болов уу гэсэн товтой байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404