Манай улсын тамирчип Хөнгөн атлетикийн ДАШТ оролцож байна
2019/09/27

Катар улсын Доха хотноо эхэлж байгаа Хөнгөн атлетикийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Манай улсаас өнөөдөр Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нар уралдах бол эрэгтэй марафоны тамирчид 29-ний ням гарагт уралдана. Хөнгөн атлетикийн 17 дахь удаагийн ДАШТ энэ сарын 27-ноос ирэх 10 дугаар сарын 6-нд болох бөгөөд 209 орны баг, тамирчид оролцож байна.

Монгол Улсаас марафон гүйлтийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин, 2013 оны Ази тивийн АШТ-ий алтан медальт Б.Сэр-Од, ОУХМ Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нар дасгалжуулагч Б.Доржпалам, О.Оюунтуяа нарын удирдлага дор оролцож байгаа юм.

Гавьяат Б.Сэр-Одын хувьд 9 дэх ДАШТ-дээ хурдаа сорьж буй түүний хувийн дээд амжилт нь 2 цаг 08 мин 50 сек байдаг. Энэ амжилт олимп, дэлхийн аваргуудын үзүүлдэг амжилттай дүйж байгаа юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404