Э.Бат-Үүлийн гомдлыг хэлэлцэх шүүх хурлыг ирэх 7 хоногт болгон хойшлууллаа
2019/09/27

“Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” хэмээх нийтлэлийг Хотын дарга асан Э.Бат-Үүл 2019.06.25-ны өдөр нийтлэл бичжээ. Энэхүү нийтлэл нь гүтгэлэг гэж үзсэн тул Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нар Сүхбаатар дүүргийн цагдаад хандсан. Цагдаагийн байгууллагаас иргэн Э.Бат-Үүлийг бусдыг гүтгэсэн буюу Зөрчлийн хуулийн 6.21-д заасны дагуу хоёр удаа 2 000 000 төгрөгөөр торгосон.

Э.Бат-Үүл үндэслэлгүй торгосон гэж үзэж байгаа тул хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж, өнөөдөр өргөдлийг 13:30 цагт хэлэлцлээ. Шүүх хуралд прокурор болон эрх бүхий албан тушаалтан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй тул шүүх хурлыг 2019.10.01-ний өдрийн 14.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404