Өнөөдөр Манжуур хотын Засгийн газрын орлогч дарга Ван Чанчүнь тэргүүтэй албаны төлөөлөгчид Орхон аймагт хүрэлцэн ирлээ
2019/09/27
    Өнөөдөр Манжуур хотын Засгийн газрын орлогч дарга Ван Чанчүнь тэргүүтэй албаны төлөөлөгчид Орхон аймагт хүрэлцэн ирлээ. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Засгийн газрын орлогч дарга Ван Чанчүнь тэргүүтэй албаны төлөөлөгчдийг аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзлаа. Уулзалтын арга хэмжээг нээж Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва үг хэлсэн юм. Орхон аймаг, Эрдэнэт хотын найрамдалт харилцаат БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотынхон “Манжуур хотын худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааны өдрүүд”-ийг 09 дүгээр сарын 27-29-ны өдрүүдэд манай аймагт зохион байгуулахаар хүрэлцэн ирсэн юм. Эрдэнэт, Манжуур хотын хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны 06 дугаар сард Манжуур хотноо “Эрдэнэт хотын эдийн засаг, соёлын өдрүүд”-ийг зохион байгуулсан билээ.   
 
 
 
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404