Франц үндэсний хэмжээний гашуудал зарлав
2019/09/27

Орчин цагийн дэлхийн хамгийн алдартай улс төрчдийн нэг, Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак есдүгээр сарын 26-ны өдөр 86 насандаа таалал төгсчээ. 

 

Парис хотын даргаар гурвантаа сонгогдсон, Францын Ерөнхий сайдаар улиран сонгогдож ажилласан, үүний дараа мөн л хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, нийтдээ 12 жил Францыг удирдсан Жак Ширак таалал төгссөнтэй холбоотойгоор есдүгээр сарын 30-ны өдрийг Үндэсний хэмжээний гашуудлын өдөр болгон зарласан байна. 

 

Жак Ширакийг таалал төгссөн өдөр Францын төрийн байгууллагууд төрийн далбаагаа бөхийлгөсөн бол Үндэсний хэмжээний гашуудлын өдрөөр улс орон даяар төрийн далбааг бөхийлгөж, нэг минут дуугүй зогсон, хүндэтгэл үзүүлэх аж. 

 

Түүнчлэн Францын нийслэл парис хотын Сен-Сюльпис сүмд гашуудлын мөргөл болох бөгөөд Елисейн ордны танхимд байх  эмгэнэлийн дэвтэрт хүссэн хүн бүр дурсамж, эмгэнэлийн үгс бичих боломжтой гэнэ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404