УАА **** , УАЕ **** серийн үнэ 7600 төгрөг
2019/09/26

Нэг өдрийн дотор багадаа 200, ихдээ 500 автомашиныг улсын бүртгэлд шинээр бүртгэж дугаар олгодог байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 1,024,417 тээврийн хэрэгсэл улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг. Харин он гарснаас хойш есөн сарын хугацаанд импортоор орж ирж, шинээр улсад бүртгэгдсэн автомашины тоо 76,539-д хүрчээ. Ердөө зургаан сарын хугацаанд 76 мянган автомашин улсад шинээр нэмэгдсэн гэхээр түгжрэлд хэн ч буруугүй. Машин оруулж ирсээр байгаа монголчууд бид өөрсдөө л буруутай аж.  

 76 мянгаас УАА серийн дугаарыг нийслэлийн болон орон нутгийн 9890 автомашинд, УАЕ серийг одоогоор 130 тээврийн хэрэгсэлд шинээр олгожээ.

 Автомашины улсын дугаарын үсэг солих эрх бүхий байгууллага нь Зам тээврийн яам. Харин үүнийг нь жолооч нарт олгох асуудлыг Автотээврийн үндэсний төв хариуцдаг. Тус төвийн бүртгэлийн программ нээлттэй буюу цахимд шилжсэн тул хэн дуртай хүн нь аль таалагдсан, хүссэн дугаараа burtgel.transdep.mn цахим хуудсанд нэвтрэн шүүж, хайж байгаад авах боломжтой юм байна.

 УАА, УАЕ ч тэр бүх улсын дугаар адил үнэ ханштай буюу 7600 төгрөгийн хураамжтай аж. Тодруулбал

 •           Тээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ-500

•           Улсын тэмдэгтийн хураамж-3600

•           Үйлчилгээний хураамж /АТҮТ/-3000

•           Банкны шимтгэл-500

 Эдгээр хураамжийг төлөөд цахим хуудсаар нэвтрэн хүссэн дугаараа хэн ч авч болох гэнэ. Өөрөөр хэлбэл долоон буудлын Должин эмээ 7600 төгрөгөөр УАЕ9999 серийг авч болох юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404