Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарчээ
2019/09/25

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр жилийн хугацаанд хүчингийн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж буй. Тэрбээр уг хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа дахин хүчингийн хэрэг үйлдэхээр завдсан хэргээр шалгагдсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Улмаар дээрх хоёр хэрэг нэгтгэгдэн шалгагдаж Хан-Уул дүүргийн шүүхэд шилжээд байна.

Тэгвэл уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарчээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Хүчиндэх" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны есдүгээр сарын 27-ний өдрийн 10:00 цагт товлогдсон аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404