ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ 11 САРД БОЛНО
2019/09/25

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын эвслийн 100 жилийн ой, Монгол дахь хөтөлбөрийн 25 жилийн ой, Хүүхдийн Эрхийн тухай Конвенцын 30 жилийн ойн хүрээнд “Хүүхдийн эрх салбар бүрийн асуудал болох нь: МОНГОЛ УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЧУХАЛ СЭДВҮҮД-2019” сэдэвт ОЮУТНЫ эрдэм шинжилгээний бага хурал хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. Тус бага хуралд 2019-2020 оны хичээлийн жилд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын Бакалаврын 2 болон түүнээс дээш түвшинд суралцаж байгаа оюутнууд оролцох боломжтой.
•    Эхний шатны хурал хөтөлбөрүүдийн хэмжээнд 2019 оны 11 сарын 15-нд,
•    Хоёрдох шатны хурал 2019 оны 12 сарын 15-нд тус тус зохион байгуулагдана.

Нэг. Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын зорилго
Бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудын хүний эрхийн чиглэлээрх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чиглүүлэх, хүүхдийн эрх нь салбар бүрийн анхаарах асуудал болохыг таниулах, салбар дундын асуудлаарх судалгааг хөхиүлэн дэмжих, судалгааны үр дүнг дээшлүүлэх, судалгааны эргэлтэд хүүхдийн эрхийн асуудлыг анхааран оруулахыг дэмжихэд оршино.

Хоёр. Хамрах хүрээ ба чиглэл

ЭРХЗҮЙН ХӨТӨЛБӨРҮҮДЭД СУРАЛЦАГЧ ОЮУТНУУД (чиглэл):
1.    Гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүүхдэд учирсан хохирлыг арилгуулах механизмыг боловсронгуй болгох нь
2.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад Хүүхдийн дээд эрх ашгийг эрхэмлэх нь
3.    Боловсролын орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийг шуурхай шийдвэрлэх арга зам
4.    Хүүхдийн эрхийг хамгаалж буй Монгол улсын хууль заалтуудыг хэрэгжүүлэх арга механизмыг боловсронгуй болгох нь

ЭРҮҮЛ МЭНД, ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮДЭД СУРАЛЦАГЧ ОЮУТНУУД (чиглэл):    
1. Хүүхдийн эсэн мэнд амьдарч өсч хөгжих эрхийн хэрэгжилтэд уламжлалын стереотипын нөлөөлөх байдал ба инновацын шийдлийг дараах чиглэлээс сонгон боловсруулах:
•    Хүүхдийн эрүүл мэнд
•    Хүүхдийн хоол тэжээл
•    Цэвэр ус, ариун цэвэр, усан хангамж, эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах байгууламж
•    Хүүхдийн асаргаа
•    Хурдан морины уралдаанч хүүхдийн өсөлт, хоол тэжээлийн байдал
2. Анги бүрдэлт ба хүүхдийн эрүүл мэнд
3. Охидын эрүүл мэндийг боловсролын орчинд дэмжих нь 

БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРИЙН ХӨТӨЛБӨРҮҮДЭД СУРАЛЦАГЧ ОЮУТНУУД (чиглэл):
1.    Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд шинээр баригдах барилга байгууламжид хүүхдийн цэцэрлэг, сургуулийн бүлгүүдийг байршуулах боломж ба тооцоолол
2.    Хог хаягдлыг дахин боловсруулахад үйл явцыг байгальд ээлтэй болгох нь
3.    Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим: Агаарын бохирдлыг бууруулахад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны нөлөөллийг тооцох нь

НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨТӨЛБӨРҮҮДЭД СУРАЛЦАГЧ ОЮУТНУУД (чиглэл):
1.    Нийслэлийн түвшинд хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх,  хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх ажлыг чанартай, шуурхай, боловсронгуй болгох загвар
2.    Аймаг, сумын түвшинд хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх,  хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх ажлыг чанартай, шуурхай, боловсронгуй болгох загвар
3.    Хүүхэд хамгаалал ба салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах шинэлэг арга зам

ЭДИЙН ЗАСАГ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨТӨЛБӨРҮҮДЭД СУРАЛЦАГЧ ОЮУТНУУД (чиглэл):
1.    Төвлөрлийг сааруулах бодлого ба cумыг хөгжүүлэх цогц схем
2.    Хүүхдэд зориулагдсан төсөв, түүний ил тод байдлыг хангах үйл явц
3.    Хүүхдэд зориулагдсан төсвийн зохистой төлөвлөх, зарцуулах, хянаж үнэлэх аргачлал

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРҮҮДЭД СУРАЛЦАГЧ ОЮУТНУУД (чиглэл):
1.    Төвлөрлийг сааруулах бодлого ба Багийн бага сургуулийн шийдэл
2.    Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт ба хүүхдийн эрх
3.    Хүүхдэд хүний эрх, ёс зүй, гоо зүйн боловсрол олгоход сургалтын хөтөлбөр, сурах бичгүүдийг сайжруулах шинэлэг санал

Дээрх хөтөлбөр тус бүрээс шалгарсан 2-3 илтгэлийг хоёрдох шатны хуралд оролцуулна.

Гурав. Хурлын бэлтгэл ажил
1.    2019 оны 10 сарын 01-ний дотор олон нийтэд онлайнаар хурлын тухай мэдээлэл хүргэх
2.    2019 оны 10 сарын 05-ны дотор эрдэм шинжилгээний хурлын нэгдсэн зар, удирдамжийг хөтөлбөрүүдэд хүргүүлэх
3.    2019 оны 11 сарын 10-нд эхний шатны шалгаруулалтын материалыг хүлээн авах
4.    2019 оны 11 сарын 10-15-нд хөтөлбөрүүдийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах
5.    2019 оны 12 сарын 10-нд хоёрдох шатанд оролцох илтгэлүүдийн зөвлөмжийн дагуу сайжруулсан материалуудыг хүлээж авах
6.    2019 оны 12 сарын 15-20-нд хоёрдох шатны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдах
7.    2019 оны 12 сарын 22-нд шалгарсан Эрдэм шинжилгээний илтгэлүүдийг танилцуулах хурал зохион байгуулагдана.  

Дөрөв. Оролцогчдод зориулсан мэдээлэл
Эрдэм шинжилгээний хуралд оролцохын тулд Хүүхдийг Ивээх Санд дараах шаардлагыг хангасан илтгэлийг цахим шуудангаар ирүүлнэ. Үүнд:
Илтгэлд тавигдах шаардлага:

1.    Шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйн үндэслэлтэй байх;
2.    Илтгэлд дэвшүүлсэн санаа оновчтой, амьдралд хэрэгжих боломжтой байх;
3.    Бодит мэдээлэл ашиглаж, баримтаар баталгаажуулсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх;
4.    Аливаа дүгнэлт, зөвлөмжийн шийдэл бүхий байх

Илтгэлийн бүтэц бичиглэл, боловсруулалтад тавигдах шаардлага:

•    Илтгэл нь товч хураангуй, үндсэн хэсэг, судалгааны үр дүн, дүгнэлт, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй, ишлэл зүүлт ашигласан байх;
•    Илтгэлийг А4 хэмжээтэй бичгийн цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фонтоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.15, 25-30 хүртэлх нүүр хуудсанд багтаан монгол хэлээр бичсэн байх;
•    Илтгэлийг 20 минутад багтаан илтгэхээр монгол хэлээр боловсруулж бэлтгэсэн байх.

Илтгэлийн материалд илтгэгчийн дараах мэдээллүүд өгөгдсөн байна. Үүнд:

•    Овог нэр
•    Харьяалагдах хөтөлбөр, их сургууль, анги
•    Харилцах утас, и-мэйл хаяг
•    Илгээхдээ и-мэйлийн гарчиг дээр Их сургууль, харьяалагдах хөтөлбөр, овог нэрээ монгол хэлээр бичсэн байна.

Илтгэлийн материалыг хүлээн авах хаяг:

Хүүхдийг Ивээх Сан
Email: tsolmon.enkhbat@savethechildren.org
Утас: 11-329365 өргөтгөл 19, 99007360

Илтгэлийн материалыг Хүүхдийг Ивээх Сангийн мэргэжилтнүүд, эрдэмтэд, судлаачдаас бүрдсэн комисс сонгон шалгаруулна.

Шагнал:  
Дээрх зургаан бүлэг чиглэл тус бүрээр 1 шилдэг илтгэлийг шалгаруулж, тус бүрийг мөнгөн шагналаар урамшуулж, цаашид судалгааны ажлыг нь аргазүйгээр дэмжин ажиллана.

Удирдамж татаж унших

ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404