Замын-Үүд суманд "Хүүхэд Хамгааллын Явуулын Үйлчилгээ" 2 дахь өдрөө үргэлжилж байна.
2019/09/25

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний талаарх танилцуулгыг та бүхэнд бэлтгэн хүргэж байна.

Хүүхэд хамгааллын нэртэй энэхүү автобус хаана очиж зогсоно, тэр газар “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЦЭГ” болно.

Автобус дотор хүүхэд өсвөр үеийнхэн, эцэг эхчүүд, залуу хосуудад тулгамдсан асуудлаар мэдээлэл өгөх самбар, ном, гарын авлага, сэтгэл зүйн болон хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгөх өрөө тасалгаа, хүүхэд хамгааллын зөрчлийг даруй бүртгэж, нэгдсэн системд оруулах эрсдэлийн программ, тоглоомын булан, номын сан гээд олон зүйл бий. Эцэг эхчүүд, хүүхдүүд, гэр бүл, хүүхдийн эрх хамгаалал, нөхөн үржихүйн асуудал, нийгэмд тулгамдаж буй сөрөг үзэгдлүүдийг сайн сайхан замд орох учир шалтгаан, танин мэдэхүйн шинжтэй сургалт, мэдээллүүдийг явуулын үйлчилгээнээс авч болно. Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр "Хөөрхөн Зүрх" ТББ үзүүлэх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404