Волейболын УАШТ спортын төв ордонд эхэллээ
2019/09/25

Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй 2019 оны залуучуудын УАШТ спортын төв ордонд үргэлжилж байна. Энэ сарын 29 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй 9 багийн нийт 250 гаруй тамирчид ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Даваа гарагт УАШТ-ий нээлтийн ёслол болж Монголын волейболын холбооны удирдлагууд оролцон баг тамирчдад амжилт хүслээ.

Тэмцээний хэсгийн тоглолтууд бямба гараг хүртэл үргэлжлээд хагас шигшээ болон шигшээ тоглолт ирэх амралтын өдрүүдэд болж шилдгүүдээ тодруулна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404