Гал түймэр гарч болзошгүй 2483 зөрчил дутагдлыг илрүүллээ
2019/09/25

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа авто үйлчилгээний барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтад нийт 683 барилга байгууламж хамрагдснаас гал түймэр гарч болзошгүй 2483 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.

 Илэрсэн зөрчил, дутагдлаас хяналт шалгалт хийх явцад 769 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллалаа.  

 Хяналт шалгалтын явцад барилга, байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл норм дүрмийн  заалтыг зөрчиж, объектод галын дохиоллын систем суурилуулсан боловч ашиглалтын явцад мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийгээгүй, акт дүгнэлт гаргуулаагүй. барилгын нөөц гарц болон зам гарцан дээр эд зүйл байрлуулсан, агааржуулалт, утаа зайлуулах системийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж ажиллаагүй.

Мөн байгууламжийн цахилгааны монтаж шаардлага хангаагүй, зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг тэмдэглэгээг ил харагдахуйц газар байрлуулаагүй, барилга байгууламжийн давхар тус бүрт хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, аврах үйл ажиллагаа явуулах авралтын зам гарцын схем зургийг хийж байрлуулаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404