АРДЧИЛАЛЫН ЗАВХРАЛЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГҮҮД
2019/09/24

Гэмт хүн гэгээрэв. Бүр ариуссан буддаа болсон гэх нь холгүй ард түмэндээ дурлачихсан тууж явна цаана чинь. Ер нь яахаараа Энхбаяраас авхуулаад Элбэгдорж, Баяр, Багабанди, Очирбат энэ мэтийн гэмт хөгшчүүл гүүнд хайртай морь шиг улс төрд ил далд эргэлдээд байдаг байна. Хор хутгана, хол ойроос чулуу шиднэ. Хов шүүмж базна, Хоосон цэцэрхэлээр шүлсдэнэ.
Энэ тэнд хэсэг бүлгээр нь хүмүүсээ байршуулж төрд гай болно. Эвдрэлийг эхлүүлэнэ. Эрхийн балай хүүхдүүдээ улс төр, улсын өмчит компани, банкууд гээд газржудад албан тушаалд шургуулна. Орд баялагт шунана, олон газар гадны уурхайн гар хөл болж зөвлөх ч гэнэ үү албан тушаалд сууж шимэн цуслана.
Одоо би л энэ улс төрд эргэж ирмээр байна ч гэх шиг. Яг л идүүрээ эргэсэн хөгшин ноход шиг. Эсвэл үхдэггүй цус сорогч шиг Монголчуудын хөлс, баялаг, цусыг сорно.
Уг нь үнэхээр гавъяатай бол үгийг нь сонсохсон. Гэтэл түй ч түүхэн үйлсгүй тухайн цаг үедээ л үлдсэн ахархан цагийн авилгач улс төрчид. Одоо ч үр ачаа суулгаад жаргаж суух боломжыг тэдэн олгосон. Гэтэл шар сэмжлэж охид хүүхэн оролддог төгцөгүүд шиг улс төрөөр оролдож тавьтаргүйтэнэ.
Одоо УИХ-байгаа харьсан, уймарсан Тэрбишдагва, Улаан, Хаянхярваа, Лүндээжанцан гээд цааш хөврөх улс төрийн товарлиг чанаргүй хөгшдүүдэд ч энэ хамаарна шүү. Та нараас туршлага үнэртсэн зөвлөгөө, шинэжлэх ухаанч онол, нүнжиг ээсэн түшигтэй гадагсан бол хүндлэхсэн. Даан ч хэзээ ч ингэж байсангүй ухнаууд аа!!!
Иймд хийх цагтаа ажлаа хийгээгүй, авилга, албан тушаалын наймаа цэцэглүүлсэн. Монгол төрд сүүдэр бүхнийг тусгасан сэгнүүдээ аваад "Загалмайлсан эцэг" үүд минь зай бол. Бид ч та бүгдээс салж амрах цаг болж. Шинэ цагийн хөлөг онгоцоо өнгөрсөн үеийн нүгэлийн эхийг тавьсан зөнөгүүдээр хэзээ ч удирдуулахгүй шүү.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404