Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг энэ сарын 26-ны өдөр шүүнэ
2019/09/24

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт Тагнуулын Ерөнхий Газар Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар хэрэг үүсгэн шалгасан. Тус газраас өнгөрсөн наймдугаар сарын эхээр тэднийг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт шилжүүлсэн билээ.

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагт товлогдсон байна.

Сануулахад, Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь төрийн албаны ахлах мэргэжилтнээс дээшээ бүх албан тушаалыг зарах төлөвлөгөөг намын дарга М.Энхболддоо танилцуулж буй аудио бичлэг алдагдаж, улмаар олонд ил болсон. Энэхүү бичлэгтэй холбоотойгоор “60 тэрбум”-ын гэх нэртэй хэрэг бий болж, хоёр жил гаруй хэрэг үүсгэнэ, үүсгэхгүй, эвлүүлэг гэсэн шалтгаанаар сунжирсан билээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404