Эмэгтэй хүнийг хүчирхийлээд, зодож амь насыг нь хохироосон этгээдийг баривчилжээ
2019/09/20

Энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сэлбэ голын эргээс 40 орчим насны, нүцгэн эмэгтэй хүний цогцос олдсон талаар бид өмнө мэдээлсэн.

Талийгаач гаднын нөлөөтэй нас барсан бөгөөд биед нь олон тооны шарх үүсэж, бусдад зодуулан, хүчирхийлүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Урьдчилсан шалгалтаар амь хохирогч нь тус дүүрэгт оршин суух хаягтай, 48 настай О болох нь тогтоогджээ. Уг хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж байсан бөгөөд хоёр хүнийг баривчилж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404