Ц.Сандуй: Би хариуцлагатайгаар хэлье. Home plaza минийх биш
2019/09/19

Шинэ гүүрийн тус нэмэр төдийлөн гарахгүй, тэр орчмын зам түгжирсээр байгаа. Харин энэ түгжрэлийг арилгах гол арга нь Home plaza төвийг "алга болгох" гэж олон нийтийн сүлжээний хэрэглэгчид үзэж, эзнийг нь эрэлхийлэв. Тус төвийн эзэн нь нийслэлийн Газрын албыг удирдаж, дараа нь НИТХ-ын дарга болсон Ц.Сандуй хэмээн шуугиж, цөөнгүй жил чихийг нь халууцуулсан. 

 Харин Ц.Сандуй энэ мэдээллийг үгүйсгэж, "Home plaza минийх биш" хэмээн жиргэжээ. Тэрбээр "Би хариуцлагатайгаар хэлье. Наад барилга чинь надтай огт хамааралгүй" хэмээн цахим хуудсанаа бичсэн байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404