“Juul” компанийн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын томоохон цахим худалдааны сайтууд худалдаалахаа зогсоожээ
2019/09/18

АНУ-ын электрон тамхи үйлдвэрлэгч “Juul” компанийн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын томоохон цахим худалдааны сайтууд худалдаалахаа зогсоожээ.

Цахим худалдааны “JD.com” болон “Alibaba” группийн “Tmall” сайтад энэ сарын 9-13-ны хооронд Juul” компанийн бүтээгдэхүүнийг худалдааг эхлүүлсэн боловч мягмар гарагаас зогсоосон байна.

“Манай бүтээгдэхүүн одоогоор Хятад цахим худалдааны сайтад худалдаалахгүй байгаа хэдий ч бид худалдаагаа дахин эхлүүлэхийн тулд холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээгээ үргэлжлүүлнэ” гэж Juul” компанийн хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдэгджээ. 

Одоогоор тус компанийн бүтээгдэхүүний худалдааг ямар учраас зогсоосон талаар “JD.com” болон “Tmall” сайтаас албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404