“Miss Universe Mongolia 2019” тэмцээнд оролцох мисс баасан гарагт тодорно
2019/09/18

Энэ жилийн “Miss Universe Mongolia 2019” тэмцээнд оролцох монгол бүсгүйг шалгаруулах ёслол энэ сарын 20-нд буюу  баасан гаригт UB PALACE-ийн концертын их танхимд болох гэж байна. 

Тус тэмцээнд шилдэг 13 оролцогч шалгаран үлдэж, шалгарсан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын лицензийг нь эзэмшдэг,  “Miss Universe” тэмцээнд орох эрх авна. Өнгөрсөн жилийн 67 дахь удаагийн “Miss Universe Mongolia 2018” тэмцээнд загвар өмсөгч Д.Долгион оролцож анх удаа Монгол Улсаа төлөөлсөн байна. Дэлхийн 1.5 тэрбум үзэгчдийн өмнө 200 гаруй улсын мисстэй өрсөлдөж 20’000 ам.доллартай тэнцэхүйц шагналын эзэн болдог энэ  тэмцээн өндөр нэр хүндтэй ажээ. Баасан гарагт болох тэмцээнээр  нөхөрсөг мисс, хүмүүнлэг мисс, фото миссийг мөн шалгаруулах юм байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404