САУДЫН АРАБТ БОЛСОН ХАЛДЛАГААС ҮҮДЭН НЕФТИЙН ҮНЭ 13.8 ХУВИАР ӨСЧЭЭ
2019/09/16

Саудын Арабын “Saudi Aramco” компанийн нефть боловсруулах хоёр үйлдвэрт болсон халдлагаас үүдэн “Brent” загварын газрын тосны үнэ 13.8 хувиар өсөн баррел нь 69.91 ам.долларт хүрсэн тухай “АР” агентлаг мэдээллээ.

Энэ сарын 14-ний шөнө Саудын Арабын “Saudi Aramco” компанийн Абкаик хотоос холгүй орших дэлхийн хамгийн том нефть боловсруулах цогцолбор болон Хурайс дахь нефть боловсруулах  үйлдвэрийг арван нисгэгчгүй дроноор довтолсны улмаас түймэр гарчээ. Террорист халдлагыг Йемений босогч хуситуудын “Ансар Аллах” бүлэглэл зохион байгуулснаа хүлээсэн байна. 

Халдлагаас үүдэн Саудын Арабын нефть болосвруулалт даруй 50 хувиар буурсан аж. “Saudi Aramco” компани ойрын хугацаанд нефть болосвруулалтыг хүчин чадлынхаа 30 хувьд хүргэнэ гэж мэдэгджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404