ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ФАСАДНЫ ГЭРЭЛТҮҮЛГИЙГ ТӨВ ЗАМ ДАГУУ УГСАРЧЭЭ
2019/09/14

2018, 2019 онуудад Дархан хотын төв зам дагуух 100 гаруй нийтийн орон сууцанд фасадны гэрэлтүүлгийг угсарч хот маань өнгөө нэмсэн. Фасадны гэрлийн ажиллах хугацаа 50000 цаг, ус борооны IP 66 хамгаалалттай зэрэг олон улсын жишиг, стандартад нийцсэн ажээ.

Энэ ажил 2018 онд эхэлсэн бөгөөд тус онд Хуучин Дарханы Алтны уулзвараас шинэ Дарханы 16 давхар хүртэлх төв зам дагуух нийт 23 нийтийн орон сууцнуудын фасадны гэрэлтүүлгийг угсарч тус байруудын цахилгаан хангамжийн ажил хийгдэж бүрэн дууссан юм.

Харин энэ онд шинэ Дарханы 54 байр, хуучин Дарханы 26 байранд фасадны гэрэлтүүлэг хийсэн байна. Энэ хүрээнд нийт 13000 метр гэрэлтүүлгийг, Улсын төсвийн 400 орчим сая төгрөгөөр суурилуусан талаар “Лед Сити” ХХК-иас мэдээлэж байна.

Ийнхүү Дархан хотын төв зам дагуу лед гэрэлтүүлгийг угсарснаар хотын өнгө үзэмж ихэд нэмэгдэхээс гадна харанхуй зам талбайг гэрэлтүүлж гэмт хэргийн гаралт багасч байгаа нь Дарханчуудад өндрөөр үнэлэгдэж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404