Н.Учрал: Ур чадварын шалгуураар нь ажилд томилдог байх ёстой
2019/09/13

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүн Н.Учралаас төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгээс "шатлан дэвших" гэснийг хасах санал гаргасныг хэлэлцэж, энэхүү заалтыг хасаж шийдвэрлэсэн юм. Энэхүү заалтыг үндсэн хуулиндаа тусгавал өндөр боловсролтой, чадварлаг олон залуусын боломжийг хаах байлаа. Харин УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд Н.Учрал гишүүнээс "Шатлан дэвших" гэдэг үгийг хасах горимын санал гарч, төрийн албанд боловсролтой залуусыг боомилсон "шатлан дэвших" гэдэг үгийг хассан юм.

Хэлэлцүүлгийг үеэр Н.Учрал: Ур чадварын шалгуураар нь ажилд томилдог байх ёстой. Ажлын гүйцэтгэлийн чадвараар цалинг тогтоодог. Гэтэл 30 жил ажиллачихаад оймсонд мөнгөө хийдэг болтлоо төрийн алба ялзарсан. Юунд нь найдах вэ. Өндөр боловсрол эзэмшээд ирж байгаа залуусыг туршлагагүй гээд явуулчихдаг. Төрийн албанд салхи оруулах хэрэгтэй. Төрийн албаныхан уучлаарай, та нарын дунд салхи оруулах цаг нь ирсэн. Залуучуудыг оруулах цаг болсон гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404