Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ
2019/09/10
  Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний хүрээнд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга П.Пүрэвлхагва хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, ач зээ нарын төлөөллийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн ЦАУЗБСК-оос хүндэтгэлийн цуглаан зохион байгуулж, Монгол улсын Ерөнхий сайд агсан А.Амарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо.  
           Хүндэтгэлийн цуглаан, цэцэг өргөх арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга, аймгийн ЦАУЗБСК-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат болон төр захиргааны байгууллагын удирдлагууд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, аймагт үйл ажиллагаа явуулдаг хийдийн хамба лам нар, хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд ач зээ нарын төлөөлөл оролцлоо. Тус арга хэмжээний үргэлжлэл болгон Гандан Шаддүвлин хийдэд хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, ойр дотны хүмүүсийг оролцуулан буяны ном хурах үйл ажиллагаа боллоо. 
 
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404