Малын шүлхий өвчний тархалтыг бүрэн зогсоож, 1.1 сая толгой малыг вакцинжуулжээ
2018/07/18

Мал, амьтны халдварт өвчин гарсан тохиолдолд халдварт өвчнийг шуурхай оношилж, яаралтай хариу арга хэмжээ авч, халдварын голомттой, сэжигтэй, хамгаалалтын, өвчингүй бүсийг тогтоох шаардлагатай. Хорио цээрийн дэглэмийг хатуу чанд мөрдүүлж, бэлэн байдлын улсын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх ёстой юм. Халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулж, нийтэд мэдээлнэ зэрэг олон чухал зохицуулалтыг хуульчилж өгсөн байдаг.

Архангай аймгийн долоо, Өвөрхангай аймгийн гурван суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг энэ сарын 16-ны байдлаар бүрэн зогсоож, хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Энэ хүрээнд дээрх сумдын 1904 өрхийн 1 148 094 толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулан, дархлаажуулж байгаа ажээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404