Хятад улс 16 сая багштай
11 өдрийн өмнө

Хятадад 16.74 сая хүн багшийн мэргэжлээр ажиллаж байгаа нь 1985 оны үзүүлэлтээс 79 хувиар өсчээ.
Есдүгээр сарын 10-нд тохиох Хятадын багш нарын өдрийг тохиолдуулан Боловсролын яамнаас дээрх тоон үзүүлэлтийг мэдээлжээ.
Сүүлийн 35 жилийн хугацаанд хятад багш нарын мэргэжлийн чансаа чадвар эрс сайжирсан гэж тус яамны ажилтан Рен Юйкун мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

"Бага, дунд боловсролын сургуульд багшилдаг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй багш нарын эзлэх хувь энэ хугацаанд 61.59 болон 80.59 пунктээр тус тус өссөн" гэж тэрбээр нэмж хэллээ.
2012 оноос хойш төв болон баруун бүсийн хөдөөгийн сургуулиудад төгсөх ангийн 510,000 сурагч элсэн суралцаж, 250,000 багш ядууралтай газарт байрлаж байна гэж боловсролын яамнаас мэдээлжээ.
Хятадад есөн жилийн заавал эзэмших боловсрол эзэмшихийн тулд зургаан жилийг бага сургуульд, гурван жилийг бүрэн дунд боловсролын сургуульд хамран суралцдаг юм.
Сүүлийн 35 жилийн хугацаанд багш мэргэжил нь илүү их цалинтай, илүү их нэр хүндтэй ажил болж байгаа бөгөөд багш нарын цалингийн үнэлгээ 1980-аад оноос өмнөх үзүүлэлтээс нэмэгдэн Хятадын хамгийн сайн цалинтай 19 ажлын байрны жагсаалтын долдугаар байрт оржээ.
Тус яамнаас мөн 2019 онд дээд, мэргэжлийн, суурь, цэцэрлэг, тусгай боловсролын сургуулиудыг хамруулсан санал асуулга явуулж, 2019 оны үлгэр жишээ 10 багшийн нэрсийн жагсаалтыг олон нийтэд танилцууллаа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404