Үжин төв үүдээ барих уу
2019/09/10

Бага насны бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн нөхөн сэргээх “Үжин”  2018 оны сүүлээр  ажиллаж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд 32 хүүхэд уг төвд байршиж, цогц үйлчилгээг аван эргэн харьсан бол сар бүрийн давхардсан тоогоор 94 хүүхэд үйлчилгээ авч чаджээ.

Үжин төвд 21 аймаг, 9 дүүргээс  Хүүхдийн тусламжийн утас 108 төвийн хамгаалах байранд 3-7 хоногийн үйлчилгээ авсан эрсдэлийн түвшин өндөр хохирогч хүүхдүүд ирдэг бөгөөд бага насны хохирогч хүүхдийг хүлээн авах ёстой ч амиа хорлох оролдлого хийчихсэн, бэлгийн мөлжлөгт өртсөн гэх мэт эрсдэл өндөртэй охидыг авч олон сараар цогц үйлчилгээ үзүүлэн төвдөө байлгасаар байгаа аж.  Тэдний бодит үйл ажиллагаа сайн яваа хэдий ч санхүү мөнгөний асуудал нэлээд төвөгтэй болжээ. Өнгөрсөн 5 дугаар сараас хойш өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлан түрээсээ төлж, хүмүүсээ цалинжуулаад, хүүхдүүддээ хооллож хувцаслаад болгож байгаа ч өнөөдөр үүд хаалгаа барьж мэдэхээр болжоод байгааг тус төвийнхөн уламжилжээ. Төрөөс ядаж 50 хувийг нь дэмжиж тусалж, төрийн мэдэлд буй маш олон зарагдахгүй байрнаас уг төвд хямд үнээр түрээслүүлэх, цахилгааны зардал гэх мэт зүйлсийг хөнгөвчилж өгөх гэх мэт уян хатан байдлаар дэмжиж өгөхийг  тус төвийнхөн хүссэн байна.   

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404