"Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу" асуулт Ард нийтийн саналд тусгах боломжгүй гэж үзлээ
2019/09/09

Өнөөдөр хуралдсан  ТББХ-ны хуралдаанд Ерөнхийлөгчийн  Тамгын газрын дарга З.Энхболд  оролцож, “Ард нийтийн санал асуулгын тухай тогтоолын төсөл хэлэлцэж байгаа дээр Ерөнхийлөгч нэмж нэг асуултаар асуулт асуухаар УИХ-д өргөн барьж байна. 30 тэрбум төгрөг зарцуулж, гурван асуулт асуух боломжтой. УИХ одоогоор нэг асуулт асууж байгаа. Харин үүн дээр нэмж,  Ерөнхийлөгч “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг нэмж,  Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд тусгах саналыг УИХ-д оруулж байна. Мөн Ерөнхийлөгч өөрийн саналуудаа буцаан татаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна гэв.

Харин энэ талаар ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх журмын тухай хуульд тодорхой бий. Баталсан эхийг дэмжинэ, дэмжихгүй гэдэг асуултаар л санал асуулга явуулна, өөр асуулт байж болохгүй гэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд тодорхой заасан байгаа. Ерөнхийлөгчийн болон Ардчилсан намын зөвлөлийн саналууд хэлэлцүүлгийн явцад дэмжигдэж, оруулж төсөлд тусгагдсан байгаа гэв.

Энэ талаар олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн саналыг УИХ тусад нь авч хэлэлцэх хэрэгтэй. Бид энэ асуудлыг байнгын хороо, чуулганы хуралдаанаар тусад нь хэлэлцээд явах нь зөв байх гэсэн саналыг илэрхийллээ.

Ингэснээр Ерөнхийлөгчийн саналыг Ард нийтийн саналд тусгах боломжгүй гэж үзлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404